Хэзээ авахуулсныг нь санахгүй юм аа
Хар цагаан гэрэл зураг гандчихаж
Олоон жил өнгөрчээ
Хэзээ ч билээ дээ чамаас болоод үхэх гэж
Хэлээгүй үгэнд чинь шаналж нойргүй хонож
Танил нөхдөөс чинь амрагтайг чинь сонсоод гуньж
Тагтан дээр үхэх үү, байх уу, үхэх үү, байх уу ...
За тэгээд олоон дурсамж ...
Харамлаж өөрийн болгох гэж мөрөөдсөн хүслүүд
Хамгийн их нандигнаж байсан үгс, дурсамжууд
... Цэг бас таслалууд ...
Нээрээ энэ хүсэл чинь барьцгүй юм байна аа
Нэрийг чинь санадаггүй ... хэн билээ