Дэлхий 4,6 тэрбум жилийн тэртээ нарны систем бүрэлдэн бий болсон тэр үед аажим хөрч байгаа улайссан бөөгнөрлөөс үүсчээ. Энэ бол амьдрал анх үүссэн гэж нэрлэдэг тэр цэг юм. Ердөө л дэлхий үүсэх тэр үед зэрэг шахуу амьдрал үүссэн болно.
Тэр үед дэлхий одооноос арай өөр байсан ба жишээ нь агаар мандалд хүчилтөрөгч байхгүй байжээ. Чухам хожим амьдралын эх сурвалж байсан хүчилтөрөгч тэр үед байхгүй байсан нь амьдрал өөрөө үүсэх нэг том нөхцөл байсан юм. Агаар мандал дахь хүчилтөрөгч нь хожим ургамлын фотосинтезийн үзэгдлийн үр дүнд бий болж дэлхийн өнөөгийн дүр төрхийг буй болгосон болно.
Хүчилтөрөгч байхгүй байснаар амьдрал буюу ДНХ-г бий болгодог амьд эсүүд үүсэж ДНХ одоогийн энэ хэлбэрт орж нийлэгжжээ. Учир нь хүчилтөрөгч нь маш хүчтэй хариу урвалд ордог бөгөөд хэрэв хүчилтөрөгч байсан бол молекулууд ДНХ-г үүсгэн хэлбэржихээс өмнө исэлдэх байв.
Өнөөдөр байгал дээр нэг ч шинэ амьдрал шинээр үүсдэггүй, бүр жижигхэн бактери ч шинээр үүсдэггүй болохыг /лабораторийн нөхцөлд бүрэн боломжтой буюу цоо шинэ амьдралыг, төрөл зүйлүүдийг үүсгэх ч боломжтой/ хүчилтөрөгч агаар мандалд байгаагаар тайлбарладаг. Магадгүй тэр үед маш олон амьдрал үүссэн байж болох ч цор ганц амьдрал болох хүчилтөрөгчийг дэмжсэн ДНХ үлдсэн нь хүчилтөрөгчийг ашиглан бусад амьдралуудыг устган давамгайлж гарч ирсэн амьдрал гэж үзэж болно.
Бид бол энэ амьдралын нэг хэлбэр бөгөөд бидний амьдрал яг дэлхий үүсэх тэр үед зэрэг үүсэж түүнээс хойш огтхон ч өөрчлөгдөөгүй болно. Заан, хүн, халим, шоргоолж, бактери бүгд адилхан нэг эст амьтдын бүлэг юм. Өөрөөр хүн ДНХ-гийн бусад хэлбэрүүдээс ялгагдаад байх онц ялгаа байхгүй бөгөөд бидний хэн нь залуу хэн нь хөгшин гэсэн ойлголт ч байхгүй бид зэрэг үүссэн болно.
Хүн, бактери 2-ын эсүүд адилхан төдийгүй хүний биеийн эд эрхтнүүдийн эс болгон адилхан байдаг. Элэгний эс, мэдрэлийн эс, арьсны эс бүгд адилхан байдаг. Ганцхан ялгаа нь элэгний эс нь нөгөө 2-оос ялгаатайн уураг бий болгодоггүй. Энэ нь уураг бий болгох чадваргүй гэсэн үг огт биш уураг үүсгэх ген нь идэвхжээгүй байдаг байна. Өөрөөр хэлбэл бүх эд эсүүдийн ДНХ адилхан боловч түүнд агуулагдаж буй генүүдийн зарим нь идэвхтэй, зарим нь идэвхгүй л байдаг.
Агаарт хүчилтөрөгч байхгүй байснаар озоны давхарга бий болоогүй байсан нь амьдралын ялгаатай олон хэлбэрүүд болох мутац явагдах эх сурвалж болсон юм. Өөрөөр хэлбэл сансраас ирж буй цацраг идэвхт туяа нь ДНХ-гийн ганцхан хэлбэр байлгахгүйгээр маш олон хэлбэрийг буй болгосон болно. Биднийг заан, шоргоолж, хүн, бактери хэмээн ялгаа гаргасан тэр зүйл бол үнэндээ цацраг идэвхт туяа байсан юм. Цацраг идэвхт туяа байгаагүй бол ДНХ-гийн молекулууд мутацад орж амьдралын бусад хэлбэрүүдийг дарах боломжгүй маш олон амьдралууд бий байх байлаа.
Цацраг идэвхт туяа нь амьдрал үүсэхэд 2 байдлаар нөлөөлжээ. Тэрээр анх удаа ДНХ-г үүсгэдэг молекулуудыг нийлэгжиж анхны ДНХ-г үүсгэсэн байна. Ердөө сансраас ирэх цацраг идэвхт туяаны энергийн тусламжтайгаар ДНХ-гийн молекул нийлэгжиж амьдрал үүссэн гэж ойлгож болно.
Ингээд цацраг идэвхт туяаны улмаас өөрийгөө 2 адилхан хэсгүүдэд хуваах чадвартай макро молекулууд үүссэн нь өнөөгийн бидний амьдрал болно. Хүчилтөрөгч байхгүй байсан нь амьдрал үүсгэх нөхцөл болохоос тийм амархан амьдрал үүсэхгүй. Энэ үед сансраас ирэх цацраг туяаны тусламжтайгаар ДНХ-гийн молекулууд үүсэж амьдрал буюу бид бий болжээ.
ДНХ-гийн молекулууд нь яг адилхан 2 хэсэгт хуваагдан өөрийгөө хувилах чадвартай байв. Гэвч яг энэ процессод мөнөөх сансрын туяаны улмаас гажилт гарч хувьсал буюу эволюц эхэлсэн болно. Ингэснээр яг адилхан эс үүсэлгүй үүссэн нэг эс нь анхдагч эсээсээ ялгаатай болж мутацлагдаж эхэлжээ. Өөрөөр амьдрал эхэлсэн тэр цагаасаа мутацад орж хувьсан өөрчлөгдөж эхэлжээ.
ДНХ-гийн хуваагдал бүрээс цоо шинэ мутац, төрөл зүйл анги, цоо шинэ амьдрал төрж байжээ. Хэдэн мянга сая хоорондоо өчүүхэн ялгаатай ийм эсүүд үүссэний дотор ургамал ч бас орно. Ургамал үүссэн нь энэхүү бөмбөг дэлбэрч буй мэт, гинжин урвал мэт замбараагүй их мутацийг сая нэг зогсоосон байна. Учир нь ургамлын улмаас хүчилтөрөгч ялгарч агаар мандалд озоны давхарга үүсгэснээр сансрын туяа халхлагджээ. Ингээд ургамал үүссэн тэр цэгээс хойш мутац ахин явагдаагүй болно.
Бид өнөөдөр ургамал үүсэж мутацийг зогсоох хүртэл нэг эст амьдралын ямар их хэлбэрүүд үүссэн болохыг өнөөдөр харж байгаа бөгөөд бид ч тэдгээр олон хэлбэрийн нэг юм. Ургамал үүссэнээр мутацийг зогсоосноос гадна хүчилтөрөгчийг дэмждэг амьдралын хэлбэрүүдийг үлдээж бусдыг нь үгүй хийсэн учраас биднээс өөр ямар ямар амьдралууд устаж алга болсныг мэдэхгүй.
Иймээс л цацраг идэвхт туяа нь амьдралыг үүсгэсэн оч боловч амьдралыг өөрчлөгч түлхүүр юм. Цацраг идэвхт туяаны улмаас шоргоолж хүн 2 хоорондоо ялгаатай болж, бактери хүн 2 хэл нэвтрэлцэн хууч хөөрч чадахгүй, өөрөөр бид бусад ах дүү төрөл төрөгсөдтэйгөө харилцан нэвтрэлцэхэд их хэцүү болгожээ. Цацраг идэвхт туяаны улмаас заан хүн хоёр хоорондоо хууч хөөрөх боломжоо алдсан болно.
Ингээд товчхондоо хүчилтөрөгч байхгүй байх нь ДНХ-гийн молекул үүсэх угтвар нөхцөл байжээ. Энэ үед сансрын туяа болох цацраг идэвхт туяагаар дамжин ирэх энергийг ашиглан анхны атомууд хоорондоо нэгдэн илүү нийлмэл бүтцийг үүсгэх явцад ДНХ-гийн молекул үүсжээ. ДНХ-гийн молекул нь 2 адил хэсэг хуваагдан өөрийгөө хувилах чадвартай байсан нь одоо бид юм. Гэвч анхны хуваагдал ч яг адил эсийг үүсгэж чадаагүйн нөгөө сансрын туяаны нөлөө байжээ. Ингээд эволюц буюу хувьсал явагдаж янз бүрийн гаж эсүүд үүсэж эхэлснээр мутацууд анх үүсжээ. Мутац болгон бие биеэ дэмждэг эсвэл ядаж бие биедээ хор учруулахгүй хол байж чадсангүй. Тэд хоорондоо тэмцэхээс гадна, өөрийг нь үүсгээд байгаа сансрын туяаны эсрэг хүртэл тэмцэж чадвартай мутац бий болсон нь ургамал юм.
Ургамлын улмаас мутац зогсож, хүчилтөрөгчийг дэмждэг бүлэг буюу бидний бүлэг ялалтад хүрсэн юм. Лавтай мутац зогссон учраас түүнээс хойш ДНХ-гийн өөр гаж хэлбэр үүсээгүй болно. Манай өвөг дээдэст сая л нэг бусад санамсаргүй мутацуудад ялагдаж дийлдэх боломж бага болсноор эволюц маш удаан явагдаж ирсэн байна. Нэгэнт ялж гарч ирсэн хүчилтөрөгчийн дэмжигч бүлгийн хооронд мутац явагдаж шинээр үүсэх явц зогссон ч өсөн үржих үед шинээр гарч ирсэн өрсөлдөөн тэмцэл нь хоол тэжээлийн төлөөх өрсөлдөөн байлаа.
Ингээд хоол тэжээлийн төлөөх өрсөлдөөн явагдаж хожим байгалийн шалгарал гэж нэрлэх болсон харьцангуй аажим шинжтэй ч зарим төрлийн хувьд мөхөлд хүргэдэг шалгарал болжээ. Шалгарал бол тоог цөөлөх процесс юм. Энэхүү шалгарлын улмаас дэлхий дээр байгаа төрөл зүйлүүдийг боломжит хэмжээнд нь хүртэл цөөлж чадсан бөгөөд одоо ч энэхүү цөөлөх процесс байнга тасралтгүй явагдаж байгаа.
Энд дурдагдаагүй өнгөрсөн зүйл бол амьдрал хуурай газар дээр үүссэн үү, усан дотор үүссэн үү гэсэн асуулт болно. Мэдээж амьдрал усан дотор үүссэн ба үүнийг одоо амьдралын шөл хэмээн нэрлэдэг. Далай тэнгист буюу усан дотор үүссэн нь тэнд хуурай газраас илүүтэй сансрын туяанаас түрүүлж нуугдах боломжтой байсанд оршино. Зүгээр л хуурай газар ба усанд амьдрал зэрэг үүссэн ч хуурай газарт байгаа амьдрал нь цацраг идэвхт туяаны улмаас илүү хурдан мөхөөд байсан бол усан дотор нуугдсан амьдрал нь арай ч мөхөлгүй тэсэж үлдсэн гэсэн үг. Агаар мандал бий болсны дараа амьдрал уснаас мөлхөн гарсан юм.
Амьдрал үүссэн бүх процесс нь амьдрал санаандгүй үүссэн гэдгийг харуулдаггүй, харин тодорхой чиглэлийн дагуу зорилготой үүссэн болохыг харуулдаг. Тиймээс л бид санамсаргүйгээр нүдтэй, тархитай, чихтэй, шүдтэй, оюун ухаантай болоогүй, бүх амьдралын хэлбэрүүд маш тодорхой чиглэлийн дагуу зүй зохистойгоор явагдсан болохыг харуулдаг.
Цацраг идэвхт туяа яагаад чухам хэрэгтэй байсан бэ? хэмээх сүүлийн асуултад хариулъя. Дэлхий зөвхөн атом үүсэх тэр үеэс эхлэн хөрч эхлээд байсан гэдгийг санаарай. Хөрнө гэдэг юу гэсэн утгатай гэхээр энерги нь багасаж байсан гэсэн үг. Тиймээс атомууд нэгдэж молекул болон илүү нийлмэл бүтцийг үүсгэхэд шаардлагатай энерги дэлхийд өөрт нь байгаагүй гэсэн үг. Тиймээс л амьдралыг бий болгоход сансрын туяагаар дамжин ирэх энерги хэрэг болсон юм. Магадгүй дэлхийд өөрт нь сансраас ирэх цацраг идэвхт туяатай өрсөлдөхүйц энергитэй цацраг идэвхт элементүүд байсан ч тэд газрын гүнд булагдаж, газар шороог нэвтлэн гарч ирж чадахгүй тийм түгжигдмэл байв.
Мөн амьдрал санамсаргүй үүссэн үү? гэвэл тийм биш. Магадгүй атом санамсаргүй үүссэн байж болох ч амьдрал санамсаргүй биш, харин ч тодорхой зорилго чиглэлээр үүссэн болох тухай сая өгүүллээ. Магадгүй санамсаргүй амьдрал үүссэн байж болох ч тэр одоо зорилготой амьдрал болох ДНХ-д ялагдсан болохыг бид мэднэ. Өөрийгөө хуваах чадвартай ДНХ-гийн хуваагдлын үед санамсаргүйгээр ноцтой гажилтууд үүсэж байсан боловч тэр гажилтууд бүгд устаж харин тодорхой чиглэлтэй гажилтууд л үлдэж чадсан. Амьдралын эртний хэлбэрүүд нь бүгд тодорхой зорилго бүхий ДНХ-д ялагдан мөхсөн. Тиймээс л оюун ухаант хүн бол санамсаргүй генийн гажуудал биш юм.
Хүн үүсээд 3-4 тэрбум жил болсон боловч бичиг үсэг бүтээж чадсан сүүлийн арваад мянган жилийн хугацаанд агуйд суугчаас бид юунаас үүссэн тухайгаа эргэцүүлэн суугч хүн болтлоо хөгжсөн юм. Гэвч сүүлийн 10 мянган жил хүний ДНХ-д томоохон өөрчлөлт гараагүй, хөгжил маш удаан явагдсан гэхэд чамгүй үр дүнд хүрснийг бид харж байгаа. Зөвхөн хоолны төлөөх өрсөлдөөн нь оюун ухаантай хэсгийг шалгарч гарч ирнэ гэдгийг цаанаасаа зааж өгсөн л өгөгдөхүүн байсан юм.
Бид амьдрал анх үүсэх үед үүссэн, ДНХ-гийн амьдрал ургамлаас болж ноёлох үед хоолны төлөөх өрсөлдөөнд оюун ухаант хүн шалгарч гарч иржээ. Энэ нь цаанаасаа маш том зохион байгуулалттай бүлэглэл ажилласан гэдгийг л харуулна.