Амьдрал намайг олон удаа хуурсан ч
Аашийг нь би хаврын тэнгэртэй зүйрлэдэгч
Зуны тунгалаг нар, талын горхийг муулах гэж үү
Зуурам халуунд сүүдэрт нь амардаг хусан төглөө мартана гэж үү
Амраг бүсгүй минь намайг олон удаа зовоосон ч
Ариун тунгалаг мишээл, дөлгөөн нүдийг нь хараад
Аяндаа сэтгэл цэлмэж би өөрөө инээдэггүй гэж үү
Аяны замд чамайгаа үгүйлж ганцаараа гунигладаггүй гэж үү